Билл Гэйтс: 2017 оны оюутнуудад …

Билл Гэйтсийн блогоос авч орчуулав. Энд дарж Англи хэл дээрх эх бичлэгт хандана уу.

Bill-Gates-Notes-Graduation

Баяр хүргэе! Та миний хэзээ ч хийж чадаагүй зүйлийг хийж чадлаа – Коллежийн зэрэг хүртлээ.

Танай төгсөлтийн баяр дээр төгсөлтийн баярын илтгэгчээс эхлээд авга, нагац эгч, ах нар хүртэл бүгд маш их зөвөлгөө таньд өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Бүх зүйлс бөөгнөрөх аюулаас сэргийлэн би өөрийн хэдэн бодлоо хуваалцая гэж бодлоо.

Коллеж шинээр төгсөж байгаа оюутнууд ажил мэргэжлийн зөвлөгөө надаас ихэвчлэн асуудаг. Тоон хувьсгал гарах үед би дөнгөж 20 гарч байсан нь аз хэрэг бөгөөд Paul Allen болон миний бие үүнийг хэлбэрээ олоход туслах боломж тохиосон юм. (Энэ нь намайг яагаад коллежийн зэрэггүйг харуулж байгаа – Бидэнгүйгээр энэ хувьсал цаашид үргэлжлэх вий гэж айсандаа би сургуулиа орхисон.) Хэрэв би өнөөдөр эхэлж байгаа бөгөөд дэлхийд том өөрчлөлтийг бүтээж чадах адил төрлийн боломжийг хайж байна гэж үзвэл би гурван талбарыг бодолцож үзэх байсан. 

Нэгдүгээрт хиймэл оюун ухаан. Бид хүмүүсийн амьдралыг илүү бүтээлч, санаачилгатай болгох бүх л замыг дөнгөж эхлүүлээд байна. Хоёрдугаарт энерги. Яагаад гэвэл цэвэр, худалдан авах боломжтой, найдвартай энергийг үүсгэх нь ядуурал болон цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд нэн чухал. Гуравдугаарт биологийн шинжлэх ухаан. Энэ нь хүмүүсийг удаан бөгөөд эрүүл амьдрах боломжуудыг өгдөг.

Гэвч та ямар мэргэжил сонгосон байхаас үл хамааран амьдралд зарим зүйлс үнэнээр үлддэг. Би сургуулиа төгсөх үедээ эдгээрийг зүйлсийг ойлгосон байсан ч болоосой гэж хүсдэг. Тэдгээрийн нэг нь, миний боддог байсанчлан оюуны өндөр чадвартай байх нь тийм чухал биш. Энэ нь олон ялгаатай формоор илэрдэг. Microsoft-ийн эхний өдрүүдэд, хэрэв чи гайхалтай сайн код бичиж чадах юм бол чи бусад хүмүүсийг сайн удирдаж чадна эсвэл маркетингийн багийг ажиллуулж чадна эсвэл өөр даалгавруудыг ч гүйцэтгэж чадна гэж би идгэдэг байлаа. Би үүний талаар буруу бодолтой байсан юм. Би хүмүүсийн ялгаатай авьяасыг таньж, түүнийг үнэлэхэд суралцах хэрэгтэй болсон. Хэрэв үүнийг аль хэдийн хийгээгүй байгаа бол та үүнийг хэдий чинээ эрт хийнэ таны амьдрал төдий чинээ эрт баялаг болно.

Миний өөр нэг эрт ойлгосон байхыг хүсдэг зүйл бол жинхэнэ шудрага бус байдал ямар харагддаг болох. Би үүнийг 30 нилээд гарах хүртлээ буюу Мелан бид хоёр Африкруу анхны аялалаа хийх хүртэл хараагүй байлаа. Бид өөрсдийн харсан зүйлдээ цочирдсон. Бид буцаж ирээд илүү судалж эхэлсэн. Баян оронд хэний ч санаа зовдоггүй өвчний улмаас сая сая хүүхдүүд нас барж байгааг мэдээд бидний сэтгэл сэрдхийсэн. Бид үүнийг дэлхий дээрх хамгийн шударга бус зүйл гэж бодсон. Бид үүнтэй холбогдохыг хүлээж тэвчихгүйгээ ойлгоод бид шууд өглөг өгч эхэлсэн.

Би чиний насанд мэддэг байснаас илүү маш олон зүйлийг чи мэднэ. Миний найзууд болон миний хэзээ ч харж чадахгүй замуудаар асуудлыг харахыг технологи таньд олгож байна. Мөн бидний хэзээ ч хийж чадахгүй замуудаар бусдад туслах хүч чадлыг технологи таньд олгож байна. Та өөрийн нийгэмлэг эсвэл дэлхийн нөгөө талд байгаа оронд тэгш бус байдалтай хийх тэмцлээ илүү ойрын хугацаанд эхлүүлэх боломжтой.

Хүлээж байх зуураа танийг өөрийнхөө хамгийн сайн хувилбараар байхад таныг шахах, таньд заах мөн танийг уриалан дуудаж чадах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг дэмжиж байна. Мэлинда үүнийг миний төлөө хийдэг бөгөөд үүний тулд би илүү сайн хүн болдог. Бидний сайн нөхөр Варрен Бүффетт шиг би өөрийн аз жаргалыг өөртөө ойр байгаа хүмүүсийн аз жаргал болон надад хэр хайртай мөн би бусдын амьдралд хэр их өөрчлөлт авчирч байгаагаар хэмждэг.

Хэрэв би төгсөгч бүрт зориулан төгсөлтийн баярын бэлэг өгөх бол тэр бэлэг маань Steven Pinker-ийн The Better Angels of Our Nature номыг нэг хувь байх байлаа. Хэдэн жилийн суралцасны дараа та 700 хуудас ном уншихдаа толгойгоо маажихааргүй байна байх. Гэвч нэг өдөр авч уншина гээд унших номын жагсаалтандаа нэмээрэй. Энэ бол миний амьдралдаа уншиж байсан хамгийн их хүнийг зоригжуулдаг ном юм.

Pinker дэлхий өмнөх үеэсээ илүү дээр болж байгаа гэсэн санааг гарган дүгнэлт хийсэн – хүн төрөлхтний түүхэнд хамгийн тайван цаг үед бид амьдарч байна. Үүнийг үнэн гэхэд хэцүү, ялангуяа яг одоо. Та хүмүүсд дэлхийг сайжирч байгаа гэж хэлэх үед тэд танийг ихэвчлэн галзуу эсвэл итгэмтгий гэсэн харцаар ихэвчлэн хардаг.

Гэвч энэ бол үнэн. Үүнийг нэгэнт ойлговол та дэлхийг өөрөөр харж эхлэх болно. Хэрэв та ямар нэг зүйлийг дээрдэж байна гэж үзэж байвал та юу ажиллаж байгааг мэдэхийг хүсэх болно. Ингээд та үйл явцыг хурдасгаж илүү олон хүн болон газарт үүнийг тараах болно.

Энэ нь та бидэнд тулгараад байгаа хүнд асуудлуудыг үл ойшооно гэсэг үг биш юм. Энэ нь тэдгээр асуудлууд шийдэгдэж болно гэдэгт таныг илтгэж буйг харуулах бөгөөд та өөрийн итгэл үнэмшилдээ тулгаарлан үйлдэл хийнэ гэсэн үг юм.

Энэ бол миний дэлхийг харах гол цөм. Энэ нь хэцүү үед надад тусалдаг бөгөөд 17 гаран жил хийсэн сайн үйлсийн аяндаа одоо ч гэсэн хайртай байдгийн маань шалтгаан. Би энэ бүхэн таньд ч гэсэн адил зүйл бүтээж чадна гэж бодож байна.

Та бүхэнд аз хүсье. Энэ бол амьдрах гайхалтай цаг хугацаа. Би таныг амьдралынхаа сайн сайхныг бий болгож чадна гэж итгэж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s