Билл Гэйтс: Энэтхэг улс хүний үүсгэсэн хог хаягдлын эсрэг гаргасан дайндаа ялж байна

Билл Гэйтсийн блогоос авч орчуулав. Энд дарж Англи хэл дээрх эх хувьд хандана уу.

Ойролцоогоор гурван жилийн өмнө Энэтхэгийн Ерөнхий Сайд Наренда Моди нийтийн эрүүл мэндийн тухай сонгогдсон албан хаагчдаас миний хэзээ ч сонсож байгаагүй хамгийн хүчтэй шүүмжлэлүүдийн нэгийг хийсэн. Энэ нь өнөөдөр ч гэсэн том нөлөөг үзүүлж байна.

Indias-Sanitation-Crisis

Тэрээр үндэсний баяр болох Энэтхэгийн Тусгаар Тогтнолын өдрийн анхны илтгэлийнхээ үеэр өөрийн шүүмжлэлээ гаргаж тавьсан. Моди хэлэхдээ: “Бид 21-р зуунд амьдарч байна. Ил задгай газар бидний эхнэрүүд болон эгч нар биеэ засах хэрэгтэй болдог нь биднийг хэзээ ч зовоож байгаагүй гэж үү? Тосгоны ядуу эмэгтэйчүүд шөнө болохыг хүлээж, харанхуй болох хүртэл тэд гадагшаа гарч хүндэрч чаддаггүй. Тэд ямар их тамлалыг биеэр амсаж байгаа бол? Хэдэн өвчнийг энэ байдал үүсгэх вэ? Бидний ээжүүд болон эгч нарынхаа сайн сайхны төлөө бие засах газруудыг зохион байгуулж чадахгүй гэж үү?”

Үндэсний удирдагч ингэж олон нийтийн өмнө иймэрхүү шулуунаар ийм эмзэг сэдвийг хөндөж байгаа талаар өөр цаг хугацаанд ярьж байсныг би мэдэхгүй юм. Үүнээс ч илүүтэйгээр Моди өөрийн үгийг үйлдлээр баталгаажуулав. Тэрээр илтгэлээс хоёр сарын дараа “Цэвэрхэн Энэтхэг Улс” (Хинди хэлээр “Свачх Барат”) нэртэй аянг эхлүүлсэн бөгөөд үүнд 2019 он гэхэд нийт улсын хэмжээнд ил задгай бие засах газруудыг төгсгөл болгон улс даяар 75 сая бие засах газар суурилуулах багтжээ. – 75 сая! – мөн байгаль орчинд боловсруулаагүй хог хаягдлыг хаяхгүй болгоно гэжээ.

Энэтхэгт миний хамгийн сүүлд хийсэн айлчлалаар би үүний талаар богино хэмжээний VR бичлэг хийсэн юм.

Хэрэв та яагаад Ерөнхий Сайд бидний ихэнх нь бодохыг ч хүсдэггүй энэ асуудлыг анхаарлын төвд авчирсан бэ гэж гайхаж байвал статистикыг хараарай. Дэлхий дээр аюултай ус, хаягдлын бохирдол болон эрүүл ахуйгаас бол жил бүр 1.7 сая хүн нас барж байна. Үүний 600,000-аас илүү нь Энэтхэгт нас барж байна. Залуу охидын дөрөвний нэг нь хэвийн бие засах газар байхгүйгээс болж сургуулиасаа гарч байна. Үхэл, өвчлөлт, алдагдсан боломжууд болон дорой бохир зайлуулах системд Энэтхэг улс жил бүр 106 тэр бум доллар зарцуулж байна.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг шийдэснээр жил бүр мянга мянган хүний амийг аврах бөгөөд охидуудыг сургуульд үлдэхэд нь тусалж, улсын эдийн засаг дээшлэх юм. Бохирдлыг зайлуулах системийг сайжруулах нь бидний зорьж байгаа гол зүйлийн цөм бөгөөд бид энэ зорилгыг дэмжихийн тулд Энэтхэгийн засгийн газартай ойр ажиллаж байна.

 “Цэвэрхэн Энэтхэг Улс” аяны зорилгыг биелүүлэхэд хоёр түлхүүр бий. Нэг нь сайтар зохион байгуулсан бие засах газарт (алслагдмал газар эсвэл боловсруулалт хийдэг газар) хүн бүрийг хандах эрхээр хангах. Бие засах газарт агуулагдах бохирыг цуглуулахаас эхлээд шаардлагатай бол түүнийг тээвэрлэх, түүнийг боловсруулах хүртэл процессыг бүхлээр нь зөв хийх нь амин чухал. Энэ хэлхээсээс нэг л холбоос амжилтгүй болоход хүмүүс өвчин туссаар байх юм.

Харамсалтай нь олон газар бохир зайлуулах шугам татах эсвэл боловсруулах тоног төхөөрөмж барих нь тохиромжгүй. Тиймээс Энэтхэгийн судлаачид хэд хэдэн янзын шинэ хэрэгслүүдийг туршиж байна. Үүнд бохир зайлуулах хоолойн систем шаардахгүй хүний гаргасан бохирыг боловсруулах дэвшилтэт аргуудыг ашигласан дахин загварчилсан бие засах газар багтаж байна.

Одоог хүртэл хийсэн прогресс гүнзгий сэтгэгдэл төрүүлэхээр байна. 2014 онд “Цэвэрхэн Энэтхэг Улс” аян эхлэх үед Энэтхэгүүдийн дөнгөж 42% зохистой бие засах газарт хандах боломжтой байсан. Өнөөдөр 63% хандаж байна. Засгийн Газар Махатма Гандигийн 150 насны ой буюу 2019 оны 10-р сарын 2 гэхэд энэ ажлыг дуусгахаар дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргажээ. Албан хаагчид аль муж хувиарын дагуу ажиллаж байгаа болоод аль муж хувиараас хоцорч байгааг шинээр суулгасан бие засах газар бүрийн байршлын мэдээлэл, фото зургийг агуулсан хүчтэй тайлангийн системээр дамжуулан мэдэж байна.

Гэвч хүмүүсд зөвхөн бие засах газар хандах боломж өгөх нь хангалтгүй юм. Бас тэднийг бие засах газраар үйлчлүүлж сургах хэрэгтэй. Энэ нь “Цэвэрхэн Энэтхэг Улс”-ын хоёр дахь түлхүүр юм. Энэ нь зарим талаараа эхнийхээсээ илүү хэцүү. Хүмүүс хуучин зуршилаа өөрчлөхийг эсэргүүцэж болох юм.

Цэвэрхэн Энэтхэг Улс энэ асуудлыг шийдэх мэргэн аргууд олжээ. Зарим нийгмийн бүлгүүдэд ил задгай газар биеэ засч байгаа хүмүүсийг хашгирч дуудан, үүний оронд нийтийн бие засах газар хэрэглэхийг дэмждэг хүүхдүүдийн группууд нэгджээ. Гарааны төслийн хүрээнд энэ нь дараа жил өргөжих бөгөөд Засгийн Газар Google компанитай ажиллан 11 хотын хэрэглэгчид өөрт хамгийн ойрхон нийтийн бие засах газар онлайнаар хайж, чиглэл аван бусад хүмүүсийн санал гомдлыг унших боломжтой болох юм. Улсын хэмжээнд гудамж бүрт замаар өнгөрч байгаа хүнд сануулах зарлалын самбар байх болно. Bollywood-ын кинонууд болон cricket багийн одууд TV болон радиогоор энэ талаар юм. Энэтхэгийн мөнгөн тэмдэгтийн гол шинж чанар болох Swachh Bharat хүртэл.

Шаргуу ажилласны эцэст санасандаа хүрч байна. Энэтхэгийн тосгонууд 2015 онд 8% байснаас дээшлэн өнөөдөр 30-аас илүү хувь ил задгай газар бие засах асуудлаас чөлөөлөгдсөнөө зарлаж байна. (Та энэ  цомхон самбарт явцын мэдээллийг харах боломжтой.)

Цэвэрхэн Энэтхэг Улсын юунд би хамгийн дуртай вэ гэхээр том асуудлыг тодорхойлж, хүн бүр үүн дээр ажиллан, хаана үйл ажиллагаа нь ялгаатай хийгдэх шаардлагатай байгааг харуулсан тооцооллыг хэрэглэсэнд байгаа юм. Хуучны үг байдагчлан юуг тооцож чадна түүнийг хийж чадна. Хэрэв та асар их хүч шаардсан зорилго тавьж түүнийхээ явцыг зурж чадахгүй бол байдаг л нэг бизнесийг хийж дуусах бөгөөд энэ тохиолдолд бизнес гэдэг байдаг л нэг муу бохирын системийг хадгалснаар Энэтхэг улс жил бүр хагас саяас илүү хүнээ ална гэсэн үг юм.

Өндөр зорилгот тэмүүлснээр Энэтхэгчүүд өөрчлөлтийг шаардаж, түүнийг өөрчлөхөөр үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ нь бусад улсуудад гайхалтай жишээ болж байгаа бөгөөд хүн бүр эрүүл мэнд болон бүтээлч амьдрах боломжийг хүртэх ёстой гэдэгт итгэдэг бидэн шиг хүмүүсийг зоригжуулж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s