Биткойн (Bitcoin) гэж юу вэ?

World Economic Forum-ээс авч орчуулав. Англи эхийг эндээс үзнэ үү.

2010 онд хэн нэгэн пицца авчрах үед санхүүгийн түүх бүтээгдсэн. Хэрэв та анхны үйл явдлыг сонсоогүй бол санаа зовох хэрэггүй. Та ганцаараа биш.

Пицца үйл явдлын гол хэсэг нь байгаагүй юм – Гол хэсэг нь үүнийг төлөхөд хэрэглэгдсэн зүйл. Пицца 10’000 биткойн болсон ба бодит ертөнцөд юм худалдаж авахад хэрэглэгдсэн анхны хиймэл мөнгөн тэмдэгт болжээ.  Энэ өдрийг жил бүр биткойн дэмжигчид “Биткойн Пиццаны Өдөр” гэж тэмдэглэдэг.

vhwOGTHMifgXlFc7qdtwyBTpOzhuji8AkeZI8dO9QVA.jpg

Түүнээс хойш урт замыг туулж биткойны хэрэглээ болон үнэ цэнэ өссөөр байна. Хэрэв тэд түүхийг бүтээгээгүй байсан бол тэр оройн хоол 10’000 биткойн хэвээр байх байсан бол өнөөдөр ойролцоогоор 20 сая доллар өсчээ.

Энэ оны 3-р сарын байдлаар нэг биткойний үнэ анх удаа нэг унц алтны үнээс дээш болж өссөн байна.

Биткойны өсч байгаа үнэ цэнэ нь сүүлийн жилүүдэд түүний олон нийтэд танигдсан байдал өсч байгаа баримттай холбоотой. 2009 онд биткойноор 10’000-аас цөөхөн гүйлгээ хийгдэж байсан. Энэ жилийн 1-р сарын байдлаар энэ тоо гурав дахин өссөн байна. Аналистууд “хөрөнгө оруулагчид үүнийг зарим нэг хөрөнгө оруулалтаас илүү үнэлэгдэнэ гэж үзэж байна” гэж тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ Азид илүү нийтлэг хэрэглэгдэх болно гэсэн баримт байна.

75aGzb4BXXOW6IDWMHSydoTBEMuxl0Eanm9cqNveQAI

Энэ юу вэ?

Гэвч нэг алхам хойшоо ухрая. Биткойн гэж юу вэ?

Энэ нь зөвхөн тоон ертөнцөд орших нууцлалтай мөнгөн тэмдэгт.

Энэ нь хэн нэгнээр 2009 онд бүтээгдсэн – бид одоо болтол хэн бэ гэдгийг итгэлтэй мэдэхгүй байгаа – Satoshi Nakamoto гэж үзэж байгаа бөгөөд нэг хүн нөгөө хүндээ банк гэх мэт ямар нэгэн дундын байгууллагын оролцоогүйгээр төлбөр хийхийг зөвшөөрсөн төлбөрийн систем дээр суурилдаг.

Эргэлтэнд хязгаарлагдмал тооны биткойн байгаа бөгөөд шинэ биткойн урьдчилан тооцоолсон, бага үнэлтгээтэй үүсгэдэг.

Энэ яаж ажилладаг вэ?

Хүмүүс биткойноо компьютер эсвэл гар утсандаа биткойн түрүүвчиндээ хадгалах ба үүгээр дамжуулан биткойнийг хүлээж авч эсвэл илгээж чадна.

Анх тэд биткойнийг бараа эсвэл үйлчилгээнд зориулан зөвшөөрснөөр эсвэл биткойнд харгалзах тухайн үед ноёрхож байгаа солилцооны ханшаар бодит мөнгөн дэвсгэртээр солилцоо хийж болдог солилцооны зах зээл дээрээс авдаг.

Биткойн хэрэглэгч тус бүр банкны данстай төстэй өөрийн хаягтай – энэ хаягаар дамжуулан биткойний бүх оролт гаралтыг хянаж болно.

Биткойн нь blockchain гэж нэрлэгдэх систем дээрээ гүйлгээгээ хийдэг. Энэ нь гүйлгээ бүрийн бүртгэлийг хадгалдаг нийтийн гүйлгээний систем юм.

Ez69CtX5Yt0-DKF4E7SnqirkbOQSDefSr4be_NOZpbQ (1)

Гүйлгээ баталгаажих үед нөгөө хүн биткойнийг хүлээж авдаг. Энэ баталгаажуух код “mining” гэж нэрлэгдэх төвөгтэй математик асуудлыг шийдэлтэй холбогддог ба хангалттай хүчтэй компьютертэй хэн ч үүнийг хийж чадах юм.

O8n7QGW-TzV9h6pKabvXxG54q7wSVvIulvv2VV6Aw9s

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s