PMBOK #5. Бүлэг #1: Танилцуулга

PMBOK-picGuide to the Project Management Body of Knowledge (PMBOK Guide)-ын 5-р хэвлэл бие даасан төслүүдийг удирдахад зориулсан загвараар хангадаг бөгөөд төслийн удирдлагатай холбоотой ойлголтуудыг тодорхойлдог. Энэ нь төслийн удирдлагын үе шатууд, түүнтэй холбоотой процессууд мөн төслийн үе шатуудыг тайлбарладаг. 

PMBOK Guide олон улсад танигдсан стандартуудыг агуулдаг ба төслийн удирдлагын мэргэжилтэн (Хавсралт А1) болоход замчилдаг. Стандарт нь тооцоолсон хэм хэмжээнүүд, аргууд, процессууд болон туршилгуудыг тайлбарласан албан ёсны баримт юм. Бусад мэргэшлийн адил энэ стандартад агуулагдсан мэдлэг нь төслийн удирдлагаар дадлагажсан хүмүүсийн гүйцэтгэсэн нийтэд танигдсан чанартай туршилгаар өргөжсөөр байна.

PMBOK Guide-ийн эхний хоёр хэсэг төслийн удирдлагын салбарт хэрэглэгдэх түлхүүр ойлголтуудын танилцуулгаар хангадаг. Хэсэг 3 Процесс Группуудыг нэгтгэн дүгнэдэг ба 10 мэдлэгийн бүс болон 5 процесс группын хоорондох процессын харилцан хамаарлын танилцуулгыг хангадаг. Хэсэг 4-с 13 дуустал төслийн удирдлагын мэдлэгийн загвар болно. Энэ хэсгүүдэд оролт болон гаралтаар тайлбарлагдсан стандарт мэдээлэл, түүний зэрэгцээ төслүүдийг удирдахад хэрэглэгддэг хэрэгслүүд болон техникүүдээр өргөжүүлсэн. Хавсалт А1 бол төслийн удирдлагат зориулсан стандарт бөгөөд ихэнх үед ихэнх төслүүдэд сайн туршилга гэж тооцогддог оролтууд, гаралтууд болон процессуудыг илэрхийлдэг.

Энэ хэсэгт хэд хэдэн түлхүүр нэр томъёонууд болон профайлын удирдлага, программын удирдлага, төслийн удирдлага болон байгууллагын төслийн удирдлагын хоорондох харилцан холбоог тодорхойлно. PMBOK Guide-ийн танилцуулга дараах хэсгүүдээс бүтдэг:

1.1. PMBOK Guide-ийн зорилго

1.2. Төсөл гэж юу вэ?

1.3. Төслийн Удирдлага гэж юу вэ?

1.4. Профайлын удирдлага, программын удирдлага, төслийн удирдлага болон байгууллагын төслийн удирдлагын хоорондох харилцан холбоо

1.5. Төслийн удирдлага, үйл ажиллагааны удирдлага болон байгууллагын стратегийн хоорондох харилцан холбоо

1.6. Бизнесийн үнэ цэнэ

1.7. Төслийн удирдагчийн үүрэг

1.8. Төслийн удирдлагын мэдлэгийн загвар

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s