PMBOK #5. Бүлэг 1.1: PMBOK Guide-ийн зорилго

Төслийн удирдлага мэргэшил гэж зөвшөөрөгдөж байгаа нь төслийг амжилттай гүйцэтгэхэд мэдлэг, процессууд, чадварууд, хэрэгслүүд болон текникүүд чухал нөлөөтэйг харуулж байна. PMBOK Guide сайн туршилга гэж олон нийтэд танигдсан төслийн удирдлагын мэдлэгийн загварын олон жижиг хэсгүүдийг тодорхойлдог. “Олон нийтэд танигдсан туршилга” гэдэг нь ихэнх цаг үед ихэнх төслүүдэд хэрэгжиж болох тэдгээрийн үнэ цэнэ болон ашигтай байдал нь зохьцсан мэдлэг болон туршилгууд гэсэн үг юм. “Сайн туршилга” гэдэг нь мэдлэг, чадварууд, хэрэгслүүд болон техник олон төсөл амжилттай хэрэгжисний үр дүнд сайжирч болох ерөнхий тохиролцоо гэсэн үг юм. “Сайн туршилга” гэдэг нь бүх төслүүдэд тохирох мэдлэг гэсэн үг биш. Байгуулга болон/эсвэл төслийн удирдлагын баг өгөгдсөн төсөлд юу тохиромжтой вэ гэдгийг тодорхойлох үүрэгтэй.

PMBOK Guide мөн төслийн удирдлагын агуулгыг хэрэглэх болон хэрэгжүүлэхэд зориулан төслийн удирдлагын мэргэшилтэй хамт нийтлэг үгсийн сангаар хангадаг. Нийтлэг үгсийн сан мэргэжлийн эмх цэгцэнд зайлшгүй хэрэгтэй элемент юм. PMI Lexicon of Project Manamagent Terms нь төсөл, программ, профайлын удирдлагууд болон сонирхлын бүлгүүдээр тогтмол хэрэглэгдэх үндсэн мэргэжлийн үгсийн сангаар хангадаг.

Хавсралт А1 ТУИ-ийн төслийн удирдлагын мэргэжлийн хөгжлийн программуудад зориулсан суурь лавлагаа юм. Хавсралт А1 мэргэшилтэй зэрэгцэн хөгждөг. Тиймээс үүнд бүгд багтаагүй. Энэ стандартчилал нь тодорхой арга гэхээс илүүтэйгээр гарын авлага юм. Төслийн удирдлагын бүтцийг хэрэгжүүлэхийн тулд ялгаатай аргачлалууд болон хэрэгслүүдийг (Agile, Waterfall, PRINCE2 гэх мэт) хэрэглэж болно.

Төслийн удирдлагын процессуудад зориулсан зарчимуудыг үүсгэх стандартууд дээр нэмэлтээр Project Management Institute Code of Ethics and Professional Conduct буюу Ёс зүй болон Мэргэжилтний удирдлагын Төслийн Удирдлагын Институтийн Код мэргэшлийн дадлагжигчдыг замчилж, төслийн дадлагажигч нь өөрсдийнхөө төлөө болон бусдын тухайд хүлээх төсөөллийг тайлбарладаг. Ёс зүй болон Мэргэжилтний удирдлагын Төслийн Удирдлагын Институтийн Код нь хариуцлага, хүндлэл, тэнцүү байдал болон шударга байх үндсэн үүрэг хариуцлагын тухай тодорхой заадаг. Үүнд дадлагажигчид ёс зүй болон мэргэжлийн амлалт өгсөнөө нотлохыг шаарддаг. Энэ нь хуулиуд, дүрмүүд, байгууллагын эсвэл мэргэжлийн бодлогыг дагах үүргийг агуулж байдаг. Дадлагажигч нь ялгаатай үндэс угсаа болон соёл иргэншилтэй. Тиймээс Ёс зүй болон Мэргэжилтний удирдлагын Төслийн Удирдлагын Институтийн Код дэлхийн хэмжээнд үйлчилдэг. Ямар ч сонирхлын бүлэгтэй харилцах үед дадлагажигчид үнэн шударга, хариуцлагатай, тэгш практикыг хэрэгжүүлж, харилцан хүндэтгэлтэй ажлыг гүйцэтгэх даалгавар хүлээдэг. Кодыг зөвшөөрөх нь төслийн удирдагчдад чухал бөгөөд Төслийн Удирдлагын Институтын дараах шалгалтуудыг өгөхөд шаардагддаг.

  • Certified Associate in Project Management (CAPM)  – Төслийн Удирдлагат баталгаажсан түнш
  • Project Management Professional (PMP) – Төслийн Удирдлагын Мэргэжилтэн
  • Program Management Professional (PgMP) – Программын Удирдлагын Мэргэжилтэн
  • PMI Agile Certified Practioner (PMI-ACP) – ТУМ-ийн Идэвхитэй Дадлагажигч
  • PMI Risk Management Professional (PMI-RMP) – ТУМ-ийн Эрдслийн Удирдлагын Мэргэжилтэн
  • PMI Scheduling Professional (PMI-SP) – ТУМ-ийн Төлөвлөгөө Зохиогч Мэргэжилтэн
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s